ТайландПаттаяа & Бангкок
Далайн эрэг, хотын аяллыг хослуулсан өвлийн хөтөлбөр.

Каир · Гиза · Хургада8 өдөр / 7 шөнө
Хүн төрөлхтний эртний соёл иргэншлийн өлгий Египетээр аялан Гизагийн пирамидууд, домогт Сфинкс, Каирын түүхийн музейтэй танилцаж, Улаан тэнгисийн үзэсгэлэнт Хургада хотод наран шарлагын тав тухтай амралтыг мэдрэх хөтөлбөр.
Каир хотын олон улсын нисэх буудалд бууж, буудалд хүргүүлэн байрлаж амарна.
Гизагийн пирамидууд, Сфинкс хөшөөтэй танилцаж, папирус цаасны урлангаар зочилно.
Египтийн түүхийн музейг үзэж, үдэш нь 14-р зууны эртний Хан эл-Халили захаар зугаална.
Улаан тэнгисийн үзэсгэлэнт Хургада хот руу автобусаар зорчин, далайн эргийн резортэд байрлана.
Усан онгоцоор шүрэн арлууд руу аялан усанд сэлэх, шноркелинг хийж өнгөлөг ертөнцтэй танилцана.
Квадроцикл болон жийпээр элсэн манхнаар аялж, Бедуин тосгоноор зочлон жаргах нарыг харна.
Каирт буцан ирж, орой нь Нил мөрний усан онгоцон дээр оройн зоог барин үндэсний бүжиг үзнэ.
Зочид буудлаас гарч Каирын нисэх буудал руу хүргүүлэн Улаанбаатар хот руу ниснэ.
Каирт 4–5 одтой буудал (3 шөнө), Хургадад далайн эргийн All-Inclusive 5 одтой резорт (4 шөнө).
Олон улсын нислэг; хот хооронд болон аяллын турш агааржуулагчтай VIP тухлаг автобус.
Паспортын хүчинтэй хугацаа 6 сараас доошгүй байх шаардлагатай.
Цаг агаар, орон нутгийн нөхцөлөөс шалтгаалан хөтөлбөрийн дараалал бага зэрэг өөрчлөгдөж болно.
Мэдээллийн эх сурвалж ↗ · 2026-09-22 · Эх сурвалжийг үзсэн: 2026-10-13
ТайландДалайн эрэг, хотын аяллыг хослуулсан өвлийн хөтөлбөр.
ВьетнамХаной хотын түүхт гудамж, ЮНЕСКО-гийн өв Халонг булангийн круиз болон Ба На Хиллсийн Алтан гүүрээр аялах хөтөлбөр.
ИндонезТегаллаланг будааны шаталсан талбай, ширэнгэн ойн савлуур, эртний сүмүүд болон Нуса Дуагийн наран шарлага.
Аяллын үнэ, гарах огноо, сул суудал болон захиалгын нөхцөлийг утсаар тодруулж, өөрт тохирох аяллаа төлөвлөөрэй.