A STAR.M O N G O L I A
Мотосу нуураас харагдах Фүжи уул, Япон
Япон / АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР

Японы сонгодог: Токио, Фүжи & Киото

Токио · Фүжи уул · Киото · Осака7 өдөр / 6 шөнө

Зургийн эх сурвалж: © Supanut Arunoprayote · CC BY 4.0 · Хэмжээг өөрчилж, WebP хэлбэрт хөрвүүлж, тайрсан. Чиглэлийг төлөөлөх зураг; компанийн аяллаар авсан зураг биш.
АЯЛЛЫН ТУХАЙ

Орчин үеийн Токио, сүрлэг Фүжи уул, эртний Киотогийн Алтан сүм болон Осака хотын амтат хоолны соёл.

Нарны орон Японы шинжлэх ухаан, орчин цагийн гайхамшиг нийслэл Токио хот, японы бэлгэдэл Фүжи уул, Кавагүчи нуур, эртний соёлын өлгий Киотогийн алтан сүм, Шинкансэн хурдан галт тэрэг болон Осака хотыг хослуулсан сонгодог хөтөлбөр.

Хөтөлбөрийн онцлох газрууд

01Асакуса Сенсожи сүм & Накамисэ гудамж02Шибуяагийн алдарт гарц & Хачико хөшөө03Сүрлэг Фүжи уул ба Кавагүчи нуур04Шинкансэн хурдан галт тэрэгний аялал05Киотогийн Кинкакужи (Алтан сүм) & Фушими Инари06Осака хотын Дотонбори шөнийн гудамж
ӨДӨР ӨДРИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ

Аяллын хөтөлбөр

01Токиод хүрэлцэн ирэх+

Нарита нисэх буудалд бууж, буудалдаа хүргүүлэн амарна. Орой нь Шинжүкү хорооллоор зугаална.

02Токио хотын соёл & Орчин үе+

Асакуса Сенсожи сүмээр зочилж, дэлхийн хамгийн хөл хөдөлгөөнтэй Шибуяагийн гарцаар гарна.

03Фүжи уул ба Кавагүчи нуур+

Фүжи уулын 5-р өртөө, Кавагүчи нуурын эргээр зугаалж, уламжлалт халуун рашаан (Онсен)-д амарна.

04Шинкансэн галт тэргээр Киото хүрэх+

Цагт 300 км хурдалдаг Шинкансэн галт тэргээр эртний Киотод хүрч, Алтан сүм (Кинкакужи)-тэй танилцана.

05Фушими Инари сүм & Осака хот+

Мянган улаан Тории хаалгат Фушими Инаригаар зочилж, үдээс хойш хоолны өлгий Осакад хүрнэ.

06Осака хотын цайз ба Дотонбори+

Осакагийн эртний цайзыг үзэж, үдэш нь неон гэрлээр гялалзах алдарт Дотонбори гудамжаар худалдаа хийнэ.

07Аялал өндөрлөх, нутаг буцах+

Зочид буудлаас гарч Кансай олон улсын нисэх буудалд хүргүүлэн Улаанбаатар хот руу ниснэ.

Багтсан үйлчилгээ

  • 4 одтой зочид буудал болон Онсен резортын 6 шөнийн байр
  • Хөтөлбөрт тусгагдсан өглөө, өдөр, оройн зоогууд
  • Токио-Киото чиглэлийн Шинкансэн галт тэрэгний суудал
  • Бүх үзвэр, сүм хийд, музейн тасалбарууд
  • Монгол, япон хэлтэй мэргэжлийн хөтөч, аяллын иж бүрэн даатгал

Багтаагүй үйлчилгээ

  • Японы визийн хураамж (шаардлагатай бол)
  • Хөтөлбөрөөс гадуурх хувийн худалдан авалт, амттан
  • Буудлын нэмэлт үйлчилгээ, хөтөч жолоочийн цайны мөнгө

Байрлах буудал, унаа

Токиод 4 одтой буудал (3 шөнө), Фүжид Онсен резорт (1 шөнө), Осакад 4 одтой буудал (2 шөнө).

МИАТ эсвэл Hunnu Air нислэг, Шинкансэн хурдан галт тэрэг; тухтай жуулчны автобус.

Захиалахаасаа өмнө

Паспортын хүчинтэй хугацаа 6 сараас дээш байх шаардлагатай.

Шинкансэн галт тэргэнд том оврын ачаа тээшний хэмжээг урьдчилан зохицуулна.

Мэдээллийн эх сурвалж ↗ · 2026-09-22 · Эх сурвалжийг үзсэн: 2026-10-13

Өөр чиглэлтэй танилцах

Тайландын Паттаяа булангийн далайн эрэгТайланд
8 өдөр / 7 шөнө

Паттаяа & Бангкок

Далайн эрэг, хотын аяллыг хослуулсан өвлийн хөтөлбөр.

Үнийг тодруулна ууМэдээллийг тодруулна уу
Гизагийн пирамидууд, ЕгиптЕгипт
8 өдөр / 7 шөнө

Египтийн пирамид & Улаан тэнгис

Гизагийн их пирамидууд, Нил мөрөн болон Улаан тэнгисийн наран шарлагын амралтыг хослуулсан сонгодог аялал.

Үнийг тодруулна ууМэдээллийг тодруулна уу
ГЭР БҮЛ, ДОТНЫ ХҮМҮҮСТЭЙГЭЭ

Хамтдаа аяллаа төлөвлөе.

Аяллын үнэ, гарах огноо, сул суудал болон захиалгын нөхцөлийг утсаар тодруулж, өөрт тохирох аяллаа төлөвлөөрэй.

7200-9200
A STAR MONGOLIA / 6 ЗАГВАР

Өөрт таалагдах өнгө төрхөө сонгоорой.

Сонгодог, тайван зургаан загвараас аяллаа үзэх хэлбэрээ сонгоорой.

Сонголт энэ хөтөч дээр хадгалагдана. Аяллын мэдээлэл өөрчлөгдөхгүй.